Хамгийн бага буюу 650,000 жуулчин хүлээн авсан улс

access_time 2026-02-04 10:01

Өмнөд Азийн Бангладеш улс өнгөрсөн онд ердөө 650,000 олон улсын жуулчдыг хүлээн авсан гэж Бангладешийн Аялал жуулчлалын зөвлөл мэдээлжээ. Энэ тоо нь Энэтхэг, Шри Ланка зэрэг хөрш зэргэлдээ орнуудын тооноос бага юм.Байгалийн баялаг ихтэй, 170 сая гаруй хүн амтай тус улсын хотын аялал сонирхол татахуйц байдаг. Гэсэн ч Бангладеш аялал жуулчлалын гол чиглэл болоход бэрхшээлтэй тулгарч байна. Энэ нь байгалийн гамшиг ихтэй улс гэж боддогтой холбоотой. Тиймээс дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьшсан хотуудын нэг болох 24 сая хүн амтай Дакка хотод аялахыг жуулчдад аяллын компаниуд санал болгож эхэлжээ.

Шинэ мэдээ