Онгоцноос үсэрсэн шүхэрчин онгоцны сүүл хэсэгт гацжээ

access_time 2025-12-18 09:46

Австралийн тээврийн аюулгүй байдлын агентлагаас онгоцноос үсэрсэн шүхэрчин онгоцны сүүл хэсэгт гацсан аймшигт мөчийг харуулсан бичлэг цахимд нийтэлжээ. Хэдийгээр шүхэрчин гацсан ч бага зэргийн гэмтэл авсан. Газардахаасаа өмнө дэгээ хутга гэж нэрлэгддэг тусгай багажаар өөрийгөө салгаж чадсан гэжээ. Дэгээ хутга авч явах зохицуулалт байхгүй ч биедээ авсан явсан байсан. Нөөц шүхрийг эрт байрлуулсан тохиолдолд l амь насыг нь аврах боломжтой байсан гэжээ.

Шинэ мэдээ