В.Путин: “Украиныг далайгаас таслах болно”

access_time 2025-12-18 09:45

Оросын Шахед камиказе нисгэгчгүй онгоцоор Черноморск боомтод хөлөг онгоцуудад цохилт өгсөн. Энэ нь Украины Хар тэнгист Оросын газрын тосны танкерууд руу хийсэн сүүлийн үеийн халдлагын хариу арга хэмжээ байсан гэж Амбри далайн аюулгүй байдлын компаниас мэдэгджээ. Туркийн эзэмшлийн CENK-T ачааны хөлөг онгоцонд хийсэн халдлага нь Оросын арилжааны тээврийн эсрэг кампанит ажлыг Укриан эрчимжүүлсний хариу арга хэмжээ болно гэсэн.Өмнө нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Украиныг далайгаас таслах болно” гэж анхааруулаад байсан юм. Украин улс Хар тэнгист Оросын газрын тосны танкерууд руу гурван удаа халдлага үйлдсэн юм.

Шинэ мэдээ