Шумбагч онгоцны гэрээ

access_time 2025-12-11 11:59

Австралийн Батлан ​​​​хамгаалахын сайд Ричард Марлес АНУ Баруун Австралид төлөвлөсөн батлан ​​​​хамгаалах байгууламжуудыг ашиглана. AUKUS цөмийн шумбагч онгоцны гэрээний дагуу шумбагч онгоцыг хүргэхэд манай улс туслах боломжтой гэж мэдэгджээ.Мөн Пертийн ойролцоох Хендерсоны усан онгоцны үйлдвэрийн байгууламжийг AUKUS шумбагч онгоцны флотын засвар үйлчилгээний төв болгон хувиргана. Энэхүү 20 жилийн төлөвлөгөөний шинэчлэлийг хийхэд 12 тэрбум австрали доллар зарцуулна гэсэн байна. Зуун зуун тэрбум долларын үнэтэй AUKUS-ийн гэрээний дагуу Вашингтон Австралид Виржиниа ангиллын хэд хэдэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц зарна. Харин Их Британи, Австрали хоёр AUKUS ангиллын шинэ шумбагч онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Шинэ мэдээ