Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөө зарлалаа.

access_time 2025-11-05 10:27

Их Британи, Канад, Австрали улсууд Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Дээрх орны удирдагчид олон улсын дургүйцлийг үл харгалзан шйидвэрээ гаргаж шударга бөгөөд урт удаан энх тайванд хүрэх цорын ганц зам гэдгийг хэлсэн. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестин гэж улс байхгүй .10-р сарын 7-ны аймшигт аллагын дараа Палестин улсыг хүлээн зөвшөөрч буй удирдагчдад хандан та бүхэн терроризмд асар их шагнал өгч байна. Газар нутгийнхаа зүрхэнд террорист улс байгуулах гэсэн хамгийн сүүлийн оролдлогын хариуг намайг АНУ-аас буцаж ирсний дараа авах болно. Хүлээгээрэй гэсэн. Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцог “Жинхэнэ амар амгаланг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд энэ бол гунигтай өдөр” гэжээ. НҮБ-ын бусад 140 гаруй гишүүн Палестиныг аль хэдийн хүлээн зөвшөөрч байгаа юм. Израилийн Газад хийж буй довтолгооноос болж түгшүүртэй байдал улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Шинэ мэдээ