Индонезид сургууль нурсны улмаас 54 хүн амиа алдсан байна

access_time 2025-10-13 10:37

Индонезид сургууль нурсны улмаас 54 хүн амиа алдсан байна. Аврагчид сураггүй болсон арав гаруй хүнийг эрэн хайж байгаа юм. Сургуулийн дотуур байрны барилгыг барьж байхад нуралт болсон. Энэ үеэр олон зуун сурагч, өсвөр насны хөвгүүд мөргөл үйлдэхээр цугларсан байжээ. Индонезийн гамшгийн хор уршгийг арилгах агентлаг энэ жил тус улсад тохиолдсон хамгийн том гамшиг гэж мэдэгджээ. Мөрдөн байцаагчид нуралтын шалтгааныг тогтоож байна. Хоёр давхар барилга суурь муутай байсан учир нурсан гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Шинэ мэдээ