Нисгэгч архи ууснаас Japan Airlines компанийн нислэг хойшлогджээ.

access_time 2025-09-08 10:33

“Japan Airlines” компанийн нисгэгч нисэхээсээ нэг өдрийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Тиймээс Japan Airlines-ын Хавайгаас Япон руу нисэх хэд хэдэн нислэг 18 цаг хүртэл хойшлогджээ.Нийт 630 орчим зорчигч нислэг саатсанаас болж хохирсон гэжээ. Японы тээвэр, агаарын тээврийн албаныхан Токио дахь Japan Airlines компанийн төв байранд очиж, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Шинэ мэдээ