Зэрлэг амьтдын хууль бус наймааны хэргийг илрүүлжээ

access_time 2025-08-07 11:08

Нигерийн гаалийнхан Лагос хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Кувейт рүү зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан 1600 гаруй тоть, канарыг хураан авсан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн хамгийн том зэрлэг амьтдын хууль бус наймааны хэргийн нэг юм. Нигери бол дархан цаазат амьтдын дэлхийн худалдааны томоохон төв юм гэж “Зэрлэг Африк” олон улсын төрийн бус байгууллагын Баруун Африкийн хэвлэлийн төлөөлөгч Марк Офуа Associated Press агентлагт ярьжээ. Гаалийн ажилтнууд нисэх онгоцны буудлаас цагираг хүзүүт паракет, ногоон, шар нүүртэй канар зэргийг хураан авсан гэж мэдээлжээ.

Шинэ мэдээ