Хонг Конг Wipha хар салхи ойртож байгаа тул нислэг , хичээлийг цуцалжээ

access_time 2025-07-22 08:08

Хонконгийн арлын зүүн эрэгт асар том давлагаа ажиглагджээ. Тиймээс албаныхан хар салхины сэрэмжлүүлгийг яаралтай өгсөн.“Вифа” хар салхи хотыг дайран өнгөрч, хичээл орохыг хориглон, олон зуун нислэгийг зогсоосон байна. Ажиглалтын төвөөс “Т10″ хар салхины сэрэмжлүүлгийг өгөхдөө цагт 118 км ба түүнээс дээш хурдтай салхилах төлөвтэй байна” гэж мэдэгджээ. Энэ нь халуун орны хар салхины хамгийн өндөр түвшинд зарласан аюулын дохио бөгөөд Хонконгод ихээхэн аюул учруулж болзошгүйг анхааруулжээ.

Шинэ мэдээ