Танилцсан эмэгтэй нь гар утас, бэлэн мөнгийг нь аваад зугтжээ

access_time 2025-04-23 10:12

Танилцсан эмэгтэй нь гар утас, бэлэн мөнгийг нь аваад зугтсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн дугаар тоотод нэр бүхий эрэгтэйг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь IPHONE 16 pro маркийн гар утас, 2 сая төгрөгийг нь зүс таних эмэгтэй хулгайлсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Архи согтууруулах ундааг иргэд хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн эд зүйлсдээ хянамгай хандахыг ЦЕГ-аас зөвлөлөө.

Шинэ мэдээ