Хүчтэй шуурга шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ.

access_time 2024-11-13 10:48

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт 18-24м/с хүчтэй шуурга шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ.Дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хууларч, 6 ханатай гэр дээр унасан байжээ. Алба хаагчид ажиллаж, аюулгүй болгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Шинэ мэдээ