Импортоор орж ирж автомашинд өнөөдрөөс улсын дугаар олгохгүй.

access_time 2024-11-08 11:11

Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Өнөөдрөөс импортоор орж ирж автомашинд улсын дугаар олгохгүй байх тогтоол хэрэгжинэ. Зөвхөн хөдөө орон нутгийн дугаар олгоно гэдгийг АТҮТ-өөс мэдээлсэн. Энэ мэдээг хэдхэн хоногийн өмнө танилцуулахад шинээр автомашин оруулж ирж буй иргэд бухимдан хотод бүртгэлтэй  дугаар авахаар урт дараалал үүсгэсэн. Цөөхөн хоногт хотын дугаар олголтоос 21 тэрбум төгрөг бүрдүүлэн Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн юм.  Жилд импортоор 50000 тээврийн хэрэгсэл орж ирдэг аж.  Харин ЗХУТ-өөс  Улаанбаатарын дугаар авах хүсэлтийг сар бүрийн нэгний өдөр эрэмбэлж дараалал тогтооно гэж мэдэгдсэн юм

Шинэ мэдээ