“Багшлах эрх”-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхэлжээ.

access_time 2024-11-06 10:51

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад “Багшлах эрх”-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхэлжээ.

Сургалтын байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
  • Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
  • Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
  • Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх аж.

Шинэ мэдээ