Шүүхэд хандаагүй албан хаагчдын хохирлыг хэн барагдуулах вэ?

access_time 2024-10-25 09:58

Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг сонгосон байна. Томилогдсон даргад томилгооны эрхтэй дарга нар хууль, төрийн албан хаагчдын эрхийг зөрчиж, төрд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс сануулсан байх юм. Энэхүү 3,7 тэрбум төгрөгөөс гадна хууль бусаар халагдсан ч шүүхэд хандаагүй хэдэн мянган ажилтан бий.  Хууль бус томилгооных нь улмаас төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нь нөхөн төлүүлдэг л гэх юм. Шүүхэд хандаагүй хохироод өнгөрсөн ажилтан албан хаагчдын хохирлыг хэн барагдуулах юм. Хүний эрхийн дэд хорооны даргад дийлддэг дарга ч гэж байхгүй байх.Тиймээс хууль бусаар халагдсан ажилтан бүр шүүхэд хандах хэрэгтэй болж таарлаа. Шүүхэд хандсан нь хождог нь  үнэн.

Шинэ мэдээ