Ипотекийн зээлд хотын төвд байр авсан иргэдийг хамруулахгүй.

access_time 2024-10-24 08:06

Ипотекийн зээлд 2025 онд  1.2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг дахин төлөвлөлтөд хамрагдсан, гэр хороолол, орон нутагт орон сууцанд орох хоёроос дээш хүүхэдтэй айл өрхийг түлхүү хамруулна. Хотын төвд орон сууц худалдан авсан иргэдийг ипотекийн зээлд хамруулах боломжгүй гэдгийг ХББОСЯ-наас мэдээлжээ.  Ирэх жил 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.

Шинэ мэдээ