Мета WhatsApp, Instagram –д ажилладаг олон тооны ажилчдаа цомхотгожээ

access_time 2024-10-22 11:17
  

Марк Зукербергийн Лос-Анжелес дахь оффисын 30 орчим ажилтныг хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн захиалахын тулд хоолны схемийг урвуулан ашиглаж байсан хэмээн буруутгаж  ажлаас нь халжээ.Нэрээ нууцалсан Blind чат аппликэйшн ашигладаг нэгэн зургаан оронтой тоотой өндөр  цалин авдаг инженерүүд халагдсныг мэдээлсэн. Өдгөө 1.5 их наяд ам.долларын хөрөнгөтэй Мета том оффис дээрээ ажилчдаа өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолоор үнэгүй хангадаг. Харин ажилчдын цайны газаргүй жижиг оффисуудад ажилладаг хүмүүс ваучер авдаг бөгөөд хоол захиалахад ашигладаг. Гэтэл зарим ажилчид 25 долларын ваучерыг программ дээр байрлуулсан дэлгүүрүүдээс гэр ахуйн эд зүйлсийг захиалахдаа ашигладаг болохыг олж мэдсэн нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн аж. Мета болон Цахиурын хөндийн бусад компаниуд оффисдоо үнэ төлбөргүй хоол санал болгодог. Энэ нь гэрээсээ ажиллахын оронд оффис руу ирэх, эсвэл өглөөний болон оройн хоолны хувьд ажлын цагийг уртасгах урамшуулал гэж үздэг аж.

Шинэ мэдээ