3000 га талбайг хамарсан түймэр гарчээ

access_time 2024-10-14 11:04

“Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар 3000 га талбайг хамарсан түймэр гарчээ. Аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 кмт хээрийн гал түймэр дэгдсэн. Түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийнхан унтраахаар ажиллаж байна. Иргэдийг ой хээрт явахдаа гал алдахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Шинэ мэдээ