Blue sky барилгаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

access_time 2024-10-09 09:49

Blue sky барилгаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх дуудлага Зооноз судлалын үндэсний төвд ирсэн. Дуудлагын хүрээнд шалгалт явуулж тус барилгад ажиллаж байсан байгууллагын  ажилтнуудыг гаргаж, ариун цэврийн өрөөнд туламтай тарвага байгаа эсэхийг шалган хамгаалалтад авчээ. Урьдчилсан байдлаар таван тарвага илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа юм. Тарваган тахал өвчин тархахаас сэргийлж агнахыг хориглосон үед хууль зөрчсөн үйлдэл хэн гаргаж, ямар тээврийн хэрэгслээр, хаанаас орж ирснийг  тодруулахаар ажиллаж байна.

Шинэ мэдээ