10,000 хүн ам тутамд 98 хүн амьгүй биетэд цохигдон гэмтжээ, болгоомжил

access_time 2024-10-07 09:22

Барилга, талбайн засварын ажлын хажуугаас явахаас зайлсхийх, өрөөний тавилгуудыг унахаас сэргийлж, хөдөлгөөнгүй байрлуулах, хүүхдийг хурц ирмэгтэй зүйл мөргөж гэмтэхээс сэргийлж зөөлөвч ашиглах, спорт заалд тоглохдоо анхаарал болгоомжтой байхыг ГССҮТ-өөс зөвлөлөө. Монгол Улсын 10,000 хүн ам тутамд 98 хүн амьгүй биетэд цохигдон гэмтжээ.Шидэгдсэн, нурсан, унасан зүйлд цохигдох 10.8 хувь, хоёр юмны хооронд баригдах, бяцлагдах, шахагдах, хавчигдах 9.8 хувь, хутга, илд, сэлэм, чинжаал хутганд өртөх 8.8 хувь байна. Амьгүй механик хүчинд өртөж гэмтсэн тохиолдлын 67.8 хувь нь эрэгтэй буюу 22,979, 32.4 хувь нь эмэгтэй буюу 5,766 байна.Энэхүү гэмтэлд  30-34 насныхан илүү өртдөг аж.

Шинэ мэдээ