Эрээн хотын боомт долоо хоног амарна.

access_time 2024-09-30 09:50

БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүдээр буюу 2024 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Эрээн хотын боомт долоо хоног амарна. Тиймээс  БНХАУ-д зорчих иргэд визийн хугацаагаа тооцохыг зөвлөж байна. Монгол Улс, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах зохицуулалттай гэж ЭСЯ-наас мэдээллээ.

Шинэ мэдээ