Шумуулаар дамждаг вакцингүй, аюултай өвчин

access_time 2024-09-23 08:07
Нью-Йорк мужид адууны энцефалит өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байна.Шумуулаар дамждаг ховор вирус Олстер мужид илэрсэн гэж Нью-Йорк мужийн Эрүүл мэндийн газраас мэдэгджээ. Өвчилсөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.Шумуулаар тархсан энэхүү өвчин  "Гурвалсан Е" вирусын өндөр эрсдэлтэй.Нью-Йорк мужийн эрүүл мэндийн комиссар доктор Жеймс МакДональд "Дорнын адууны шумуулаар дамждаг энцефалит нь вакцингүй тул маш ноцтой, үхлийн аюул дагуулдаг өвчин юм" гэжээ. "Хэдийгээр агаарын температур буурч байгаа ч шумуулаар дамждаг тул  өвчин эрсдэлтэй хэвээр байгааг ард иргэдэд сэрэмжлүүлжээ.  

Шинэ мэдээ