Онцгой байдлын албан хаагчдын хувцас, хангамжид анхаарахыг зөвлөжээ

access_time 2024-09-23 08:01

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд ХЭҮК-оос шалгалт хийжээ. Шалгалтаар гал унтраах, аврах нэгдүгээр зэрэглэлийн ангийн алба хаагчдын  цалингийн шатлал, онцгой албаны нэмэгдлийг нийслэл, орон нутаг, ажлын ачаалал, албан үүрэг гүйцэтгэх эрсдэлд үндэслэн ялгамжтай байдлаар шинэчлэн тогтоохыг зөвлөсөн. Мөн  24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн хүнсний нормыг нэмэгдүүлэх, албан үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгслийн хангалтыг нэн даруй олгож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, гал түймрийн авто машины жолооч нарыг үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой усны гутал, хувцсаар хангах зэрэг шаардлагыг  тусгасан зөвлөмж гаргаж удирдлагуудад нь хүргүүлжээ.

Шинэ мэдээ