Хиймэл оюун ухаанаар тооцоолж замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ

access_time 2024-09-19 15:03

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Google компанитай хамтран ажиллана.  Google хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж замын хөдөлгөөний зохицуулалт хийх программ хангамжийг нэвтрүүлэх юм. Нийслэлийн 170 уулзварыг камерын нэгдсэн системд холбох ажил 11 дүгээр сарын 1-нд дуусна. Уулзварыг хиймэл оюун ухаанаар зохицуулах Google maps AI технологио “Google” компани үнэ төлбөргүй ашиглуулах юм.

Шинэ мэдээ