Газрын гэрлэн дохио 2 байршилд суурилууллаа

access_time 2024-09-16 10:29

Улаанбаатар хотод явган зорчигчийн аюулгүй байдалд чиглэсэн LED газрын гэрлэн дохио суурилуулах БНСУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй буцалтгүй тусламжийн туршилтын төслийнхүрээнд газрын гэрлэн дохио 2 байршилд суурилууллаа. Өвлийн улиралд утаанаас болж харагдах орчин мууддаг учраас ослыг бууруулах ажлын хүрээнд газрын -40 градусын хүйтэнд тэсвэртэй, хагарахгүй, нэг тоннын даацтай гэрлэн дохио суурилуулсан байна. Эхний ээлжинд  нэгдүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзварт суурилуулсан. Замын босоо гэрлэн дохиотой шинээр суурилуулсан газрын лед гэрлэн дохиог холбосон байна.

Шинэ мэдээ