БНСУ-руу хувь хүн виз гаргахгүй, болгоомжил

access_time 2024-09-11 08:06

БНСУ-руу хувь хүн виз гаргахгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Иргэд цахимд тавьсан “Найдвартай виз гаргана” гэсэн зард хууртан виз гаргадаг гэсэн хүнд 4 сая төгрөг шилжүүлсэн байна. Залилагчид олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгаж байна. Иргэдийг эдийн засгаараа хохирохоос сэргийлж аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхааруулж байна.

Шинэ мэдээ