Орон нутгийн тээврийн хэрэгсэл  хоног тутамд 5,000 төгрөгийн төлбөр төлнө.

access_time 2024-09-03 08:05

2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5,000 төгрөг төлөх журам үйлчилж байна.  Улаанбаатарт нэвтрэн орж ирж буй тээврийн хэрэгслийн хураамжийг  долоон товчоогоор хураана.  Тухайн тээврийн хэрэгсэл нь 48 цагийн дотор хотод ороод гарсан тохиолдолд төлбөр тооцогдохгүй. Харин 48 цагаас дээш бол хоног тутамд 5,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үүсэх аж.

Шинэ мэдээ