Хятадаас цахимаар бараа захиалахдаа маргаан гарвал шүүхэд хандах заалт оруулаарай

access_time 2024-08-29 08:07

 БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэлний бэрхшээлээс болж иргэд буруу ойлголцон эдийн засгаараа хохирох тохиолдол нэмэгдсэн байна. Захиалга өгөхдөө тоо хэмжээ дутуу өгсөн, чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн ирсэн, мөнгөө шилжүүлсний дараа тохиролцсоноосоо буцах, илүү мөнгө нэхэх зэрэг тохиолдол удаа дараа гарч байгаа аж. Тиймээс цахимаар худалдан авалт хийхдээ хуулийн хүрээнд гэрээ байгуулж, гэрээндээ маргаан гарсан тохиолдолд аль улсын шүүхээр асуудлыг шийдвэрлэхээ тусгах, мөнгөө шилжүүлэхдээ худалдагч компанитай холбоотой мэдээллийг сайтар нягтлан шалгах хэрэгтэй зөвлөжээ.    

Шинэ мэдээ