Сарны хөрснөөс ус гаргаж авах арга

access_time 2024-08-29 08:06

Хятадын эрдэмтэд цоо шинэ аргачлалын тусламжтайгаар сарны хөрснөөс ус гаргаж авах гайхалтай энгийн аргыг олсон байна.Шинэ техникийг Хятадад  2020 онд ашиглан туршсан нь сүүлийн 44 жилийн хугацаанд анх удаа сарны хөрсний дээжийг эх дэлхийд буцаан авчирсан юм. Хятадын Шинжлэх Ухааны Академийн судлаачид дээжийг шинжилж үзэхэд тэдгээрт бусад элементүүдийн зэрэгцээ устөрөгч болон хүчилтөрөгчийн өндөр концентраци агуулагдаж байгааг тогтоожээ. Фаренгейтийн 1800 хэмээс дээш температурт халах үед тэдгээр элементүүд усны уур үүсгэсэн гэж тус улсын CCTV телевиз мэдээлэв. Сонирхолтой нь энэ температурын босгонд хүрсний дараа хөрс өөрөө хайлдаг аж.

Шинэ мэдээ