Өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг хугацаа харгалзахгүй хязгаарлана.

access_time 2024-08-28 11:51

Өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг хязгаарлана гэдгээ Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээлсэн байна.Өвлийн ид ачаалал нэмэгдэхээс өмнө эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд  өр авлагыг бууруулах шаардлагатай байгааг онцолсон. Тиймээс нэг сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, хоёроос дээш сарын төлбөрийн өртэй бол хугацаа харгалзахгүйгээр хязгаарлалт хийнэ гэжээ. Иргэд, аж ахуйн нэгж нь эдийн засгийн чадавхитай бол энэ асуудал хурдан шийдэгдэнэ. Ажилгүйдэл ,ядуурал нэмэгдсэн энэ үед байхгүйн зовлонтой айл өрх, аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгаад анхаарах цаг болсон баймаар.

Шинэ мэдээ