Мансууруулах үйлчилгээтэй ургамал тээвэрлэж явсан машинуудыг саатуулжээ

access_time 2024-08-27 08:07

 Мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан автомашинуудыг ЦЕГ-ын хяналт шалгалтынхан илрүүлсэн байна. Тус автомашинуудад 12 килограмм ургамал байсан бөгөөд Улаанбаатар хотын харьяат 19-24 насны гурван иргэн Гүнтийн постоор нэвтрүүлэхээр оролдсон. Мөн Баянхонгор аймагт Улаанбаатар хотын хоёр иргэн 9.5 килограмм ургамал тээвэрлэж явсныг тус тус илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Шинэ мэдээ