Улаанбурхан өвчин хүндэрвэл тархи гэмтдэг

access_time 2024-08-16 11:20

Улаанбаатарт зөөвөрлөгдөн орж ирснээр улаанбурхан өвчин бүртгэгдэж дөрвөн тохиолдол илрээд байна. Улаанбурхан өвчин вирусээр үүсгэгддэг халдварт өвчин.Хүнээс хүнд агаар дуслын замаар халдана. Улаанбурхан өвчний үед халуурах, нүдний салст улайх, үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэхь нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурах шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн уушгины хатгаа болж, тархи гэмтэх, дүлийрэх, дутуу төрөх, хүүхэд бага жинтэй төрөх, эндэх тохиолдлууд нэмэгддэг. Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг.Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна. 

Шинэ мэдээ