Цахим залилангийн хэргийн гаралт нэмэгдэж байна, болгоомжил

access_time 2024-08-05 08:04


Цахимаар ажиллах боломжтой ажил байна. Мөнгөө өсгөх боломжийг бүү алдаарай. Таны мөнгийг өсгөж өгнө гэх зэргээр цахим хуудаст зар байршуулж иргэдийг залилсан хэргүүдийн гаралт эрс нэмэгдсэн байна. Энэ долдугаар сард гэхэд 50 хүн, өдөрт 2-3 хүн дээрх хэргийн хохирогч болсон. Хамгийн багадаа 2 удаагийн үйлдэл хамгийн ихдээ 10-15 удаагийн мөнгөн шилжүүлгээр 76 сая төгрөгийг иргэд алдсан. Эхний удаа сая төгрөг шилжүүлнэ. Таны мөнгө 1 сая 300 мянган төгрөг боллоо. Дахин шилжүүлэг хийгээрэй гэх зэргээр луйвар хийдэг байна. Иргэд та бүхнийг үнэгүй юм гэж үгүй гэдгийг санахыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Шинэ мэдээ