Хөвсгөлд 3 иргэн усанд осолджээ.

access_time 2024-07-25 08:02


Хөвсгөл аймгийн Жанхайн дээд модот булан гэдэг нуурын эрэгт амарч байсан 3 иргэн усанд осолдсон дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Аврагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, усанд осолдсон иргэдийн цогцсыг нуурын эргээс 30 метр , 4 метр усны гүнээс гаргаж авсан байна. Голын эрэг орчим амарч байхдаа усны ослоос сэргийлэхийг нийт иргэдэд анхааруулж байна.

Шинэ мэдээ