Таван шараас Ханын материал явах чиглэлийн хашлага, ус зайлуулах шугамыг шинэчлэе

access_time 2024-07-22 08:08

СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж байгаа. Долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм. Ингэхдээ тус замын худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч хашлагыг солино. Дээрх уулзварын авто замын хашлагыг 14 жилийн дараа сольж байгаа аж.Иргэд Таван шараас Ханын материал явах чиглэлийн авто замын хашлага, ус зайлуулах шугамыг шинэчлэх шаардлагатайг онцолж байна.

Шинэ мэдээ