Фэйсбүүк орчинд хуурамч хаягаар албан тушаалтны нэр барьж иргэдийг залилжээ
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн 75% нь цахим орчинд үйлдэгдсэн байна.
Дархан-Уул аймгийн иргэн Т “TAIEX банкны санхүү” нэртэй фэйсбүүк хаяг руу харилцан тэтгэлэгт хамрагдахаар ХХБ-ны … тоот дансанд 1,460,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан,
Дорноговь аймгийн иргэн Ч нь “Эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдоно уу” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг руу тусламж авахаар холбогдон данс руу нь 580,000 төгрөг шилжүүлж залилуулсан,
Өмнөговь аймгийн иргэн Б “Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол” гэх фэйсбүүк хаягтай холбогдож, 21,140,000 төгрөг шилжүүлж залилуулсан хэргүүд ирснээр шалгаж эхэлсэн.
Дээрх фэйсбүүк хаягууд нь танилцуулга, намтрын мэдээлэл байхгүй, нэг мэдээллийг хэд хэдэн удаа давтсан, утга авцалдаагүй мэдээлэл бичсэн. Бусад хэрэглэгчтэй огт харилцаагүй, холбоо барих утас, хаяг байхгүй, бусад хүний нэр, зураг ашигласан байх магадлалтай байгаа тул цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Залилагчид нь “Яг сүүлийн хүнээ бүртгэж байна”, “Яг одоо мөнгө шилжүүлэхгүй бол та хоцорно, та одоо л хамрагдахгүй бол оройтно”, “Надад итгэж болно оо би итгэл даах хүн, Би … байгууллагын төлөөлөгч” зэргээр байгууллага, албан тушаалтны нэр барих нарийн арга хэрэглэж, иргэдийг хуурч мөнгийг залилж байна.
Иймд хуурамч хаягуудаас буруу мэдээлэл авах, хувийн мэдээллээ алдах, мөнгө, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.
Шинэ мэдээ
-
Өмнөд Солонгосын алтан титэм бэлэг
2025-11-10
-
Долоон сая гаруй хүн амтай Дар-эс-Салам хотод хөл хорио тогтоожээ
2025-11-10
-
Оросын цэргүүд Украины зүүн хэсгийн эзэлжээ
2025-11-10
-
Алтан цомын барилдаан үргэлжилж байна.
2025-11-10
-
Цас орж, цасан шуурга шуурна.
2025-11-10
-
Байгууллагуудад бохирын шугамдаа шүүлтүүр байршуулах шаардлага тавина
2025-11-10
-
Хагас коксон түлшний 50 мянган картыг илүү худалджээ
2025-11-10
-
Улаанбурхан өвчний тохиолдол 13.607 хүрчээ
2025-11-10
-
Венесуэл улс 5000 зенитийн пуужин байрлуулжээ
2025-11-07
-
AUKUS шумбагч онгоцны флотын засвар үйлчилгээний төв барина
2025-11-07
-
Хөгжилтэй муур охиныг сурталчилгаандаа тоглуулав.
2025-11-07
-
Иргэд “Малчдын мах худалдаалах цэг” -үүдийг бүх дүүрэгт байгуулахыг хүсчээ
2025-11-07
-
Зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсч болзошгүйг анхааруулж байна.
2025-11-07
-
Халамжийн тэтгэвэр олгох хуваарь
2025-11-07
-
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг дахин хэлэлцэнэ.
2025-11-07
-
Монголын тэшүүрийн холбооны төсвийг ил болгохыг шаарджээ.
2025-11-07
-
АНУ, Хятадын татварыг 10%-иар бууруулжээ
2025-11-06
-
Иран баллистик пуужингийн хөтөлбөрөө сэргээх ажлыг эрчимжүүлж байна гэжээ
2025-11-06
-
Цагаачлалын эсрэг жагсаалд оролцогсод Италийн загварын брэндийн хувцсыг өмссөн байжээ.
2025-11-06
-
ЭМДС-аас 240.000 иргэнд хуурамч даатгал хийж мөнгө завшжээ
2025-11-06
-
“Эрдэнэс таван толгой” компанийн 581 гэрээг нууцаас гаргажээ
2025-11-06
-
УИХ тарах нөхцөл байдал үүсч болзошгүйг анхаарууллаа
2025-11-06
-
Цэцийн шийдвэрийн зөрчлийн, зөрчил
2025-11-06
-
Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг зарж байсныг устгажээ.
2025-11-06
-
Канадын Ерөнхий сайд Марк Карни Трамптай тарифын талаар хэлэлцэнэ.
2025-11-05
-
Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөө зарлалаа.
2025-11-05
-
Цагдаа буудаад зугтжээ
2025-11-05
-
УИХ-ын гишүүдэд гурван сарын тэтгэмж олгох уу?
2025-11-05
-
Сан-Франциско-Энэтхэг чиглэлийн онгоц техникийн саатлын улмаас МУ-д газардлаа
2025-11-05
-
Хогоо тушаагаад их хэмжээний хог тээвэрлүүлэх захиалга өгч болно
2025-11-05




