Телевизүүд сонгуулийн сурталчилгааны хамгийн их цагийг МАН-д зарцуулжээ.

access_time 2024-06-27 08:01


“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нээс 2024 оны УИХ-ын сонгуулийн явцад мониторинг хийснээ танилцууллаа. Арилжааны телевизүүд 4-5 нам эвслийн мэдээллийг түлхүү хүргэсэн. Бие даагчдын мэдээллийг нэвтрүүлээгүй. Сурталчилгааны хамгийн их цагийг буюу 55%-ийг МАН-д зарцуулсан, АН-д 28% зарцуулсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нам эвсэл, нэр дэвшигчдийн нэвтрүүлсэн мэдээллийн агуулгыг ангилан үзвэл 30 гаруй хувь нь тухайн намын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан мэдээлэл эзэлж байна гэв.

Шинэ мэдээ