АНУ-ын хамгийн аюултай наран шарлагын газрууд

access_time 2024-06-04 08:07


АНУ-ын эрэг дагуух далайн эргийн наран шарлагын газруудад жуулчдын тоо нэмэгдэж эхэлсэн. Халуун наран дор амар амгалан өдрийг хар дарсан зүүд болгон хувиргах олон аюул нуугддаг. Хар салхины цохилт, акулын дайралт, далайн эрэг дээрх амь үрэгдэгсдэд, усны урсгалын өөрчлөлт гэх мэт олон шалгуураар АНУ-ын хамгийн аюултай наран шарлагын газруудыг гаргасан байна. Судалгаагаар Америкийн хамгийн аюултай 10 наран шарлагын газар бүгд Флорида мужид байдаг гэж гарсан. Акулын дайралт байнга гарч байгаа ч Флоридагийн наран шарлагын газрууд хар салхины эрсдэл өндөртэй. Хар салхи нь далайн шуурганы давалгааг бий болгож, далайн эргээр аялагчдын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс эрэг рүү аялахдаа аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих нь чухал болохыг энэхүү судалгаа харуулжээ.

Шинэ мэдээ