Байшинг савх болгосон салхи

access_time 2024-05-23 08:08

Хьюстон болсон хүчтэй хар салхины улмаас 7 хүн нас барж, 1 сая гаруй хүн цахилгаангүй болсон. Гурван давхар байшин овоолсон савх шиг жижиглэсэн хүчтэй салхитэй зэрэгцэн байшингийн ард байрлах нууранд аянга буусан. Өргөн хүрээг хамарсан 90-100 миль/цаг хурдтай салхи хотын төвийн тэнгэр баганадсан барилгуудын цонхыг хагалж үйрүүлсэн. Шуурганы оргил үед сая гаруй хэрэглэгч цахилгаангүй болсон. Эрчим хүчийг хэрэглэгчдэд өгөхөд долоо хоног зарцуулж магадгүйг анхааруулсан байна.

Шинэ мэдээ