Гал зогсоох санал, ээлжит довтолгоо

access_time 2024-05-07 09:37

Хамас бүлэглэл Египет-Катарын гал зогсоох саналыг даваа гарагт хүлээн зөвшөөрснөө зарласан. Гэсэн ч Израиль уг хэлэлцээр нь “үндсэн шаардлагыг” хангаагүй гэж үзсэн байна.  Тиймээс ч Газын өмнөд хэсэгт орших Рафах хотод цохилт өгөхөөр урагшилж байна гэж мэдэгджээ. Цэргийн дараалсан довтолгоонууд Газын зурвасыг сүйрүүлж 7 сар үргэлжилсэн юм. АНУ үүнийг эрс эсэргүүцэж, тусламжийн бүлгүүд, тэнд орогнож буй 1.4 сая орчим палестинчуудын хувьд гамшиг болно гэж анхааруулжээ.

Шинэ мэдээ