Ракус ургамлаар шархаа эмчилжээ.

access_time 2024-05-03 10:18

Индонезийн Суматра дахь ширэнгэн ойн орангутануудын тулааны дараа Ракусыy  баруун зовхиных нь доор ягаан шархтай болон  байхыг судлаачид олж харжээ. Ракус хэдэн өдрийн турш лиана ургамлын навчийг дахин дахин зажилж байсан нь ажиглагджээ. Усан үзмийн мод нь орангутануудын ердийн хоол биш боловч хүмүүст өвчин намдаагч гэдгээрээ алдартай.Ракус зажилсан навчаараа зуурмаг хийж, нүүрэндээ түрхсэн. Амьтан арьсны шарханд эм түрхэж байгааг анх удаа харж байна хэмээн судлаачид дуу алдсан. .Ракусын шарханд  халдвар авсан шинж тэмдэг илрээгүй бөгөөд долоо хоногийн дотор шарх анин хаагдсан байна.

Шинэ мэдээ