Хоёр өнцөг: Онцгой байдлын албан хаагчдын техник хэрэгсэл хангалттай, хангалтгүй.   

access_time 2024-04-09 08:06

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гал гарч онцгой байдлын нэг албан хаагч амь насаа алдсан.  Агуулахад шатамхай зүйл  байсан нь урьдчилан байдлаар тогтоосон байна.  Талийгаач 20 гаруй жил ажилласан, таван хүүхэдтэй хүн байжээ .Гэр бүлийн зүгээс тэтгэвэрт гарах нас нь болсон өмнө нь түлэгдсэн байхад ажлаас нь чөлөөлөхгүй  байсаар амиа алдсанд гомдолтой байгаагаа хэлж байгаа юм. Олон нийтийн цахим сүлжээнд иргэд галын аюулыг холоос унтраах тоног төхөөрөмжөөр онцгой байдлын албан хаагчдыг хангах хэрэгтэй. Дүнжингаравын ослоос хойш дахин хоёр хүн амиа алдсанд дүгнэлт хийх цаг болсон гэдгийг онцолж байна.    

Шинэ мэдээ