Балба улс Эверестийн бүх уулчдаас хяналтын чип ашиглахыг шаарджээ

access_time 2024-03-26 08:07

Эверестэд буюу 8,849 метр (29,032 фут) өндөрт авирахыг оролдсон хүмүүсийн ихэнх нь Балбаар дамжин авирдаг. Авирах зөвшөөрлийнх нь төлөө хүн бүр 11,000 доллар төлдөг. Хоол хүнс, нэмэлт хүчилтөрөгч болон бусад зүйлсийг ууланд аваачихад 35,000 долларын үнэтэй. Балба улс Эверестийн бүх уулчдаас хяналтын чип ашиглахыг шаарджээ.Энэ нь өнгөрсөн жил Балба улс оргилд авирах 478 зөвшөөрөл олгосон. Ууланд 12 уулчин нас барсан нь батлагдаж таван уулчин сураггүй алга болсноос үүдэлтэй.

Балбын Уулчдын холбооны гишүүн Жинеш Синдуракар улиралд Эверестэд ойролцоогоор 1200 хүн ирнэ. Хүн бүр өдөрт 250 грамм (8.8 унц) хүндээр бие засдаг.  Хүний хог хаягдлыг хатууруулж, үнэргүй болгох химийн бодис агуулдаг уут өгнө. Энэ улиралд 8000 орчим уут өгнө. Дэлхийн хамгийн өндөр оргилд хог хагядал, агаарын бохирдол асуудал болох ёсгүй гэжээ. Эверест, Лхоце, Аннапурна, Барунце зэрэг оргилуудаас 35,708 кг хог хаягдал, хуванцарыг устгасан гэжээ.

Шинэ мэдээ