Булш бунханыг өвөлжөө, хаваржаа,бэлчээрт тавихыг хориглож,яс үндэс, намын харьяалал ярьж талцахгүй байхыг үүрэг болгожээ

access_time 2026-09-15 10:07

Монгол улсын Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллан хууль хүчний байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн байна. Үндэс угсаа, яс үндсээр гадуурхсан үзэл, үг яриа гаргахыг нэн даруй зогсоох, монгол хэлийг сурах, булш бунханыг өвөлжөө, хаваржаа,бэлчээрт тавихыг хориглох, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, уул усны нэрийг дур мэдэн өөрчлөхгүй байх, төрийн түшээдээс эхлээд иргэд угсаа гарал, яс үндэс, намын харьяалал ярьж талцахгүй байхыг үүрэг болгосон байна. Мөн Монгол улсын үндэсний эв нэгдэлд харшлах үг, үйлдэл гаргасан тохиолдолд хэн ч байсан хуулийн хүрээнд хатуу хариуцлага тооцно гэдгийг хатуу анхааруулжээ.

Шинэ мэдээ