Ахмадын тэтгэврийн асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ.

access_time 2026-06-09 09:50

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ахмадын тэтгэврийн нэмэгдлийг амралтын өдрүүдэд хэлэлцэн шийдвэр гаргана гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар хэвлэлийнхэн тодруулахад нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас намын бүлгээр асуудлыг авч хэлэлцэхээр болсон гэжээ. Зарим гишүүд олон жил нийгмийн даатгал өндөр төлсөн иргэд их тэтгэвэр авах ёстой гэдэг. Харин нөгөө хэсэг инфляци өндөр байгаа учраас ахмадын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тиймээс зайлшгүй нэмэх ёстой.Гэхдээ сүүлийн хэдхэн жил өндөр шимтгэл төлөөд их тэтгэвэр тогтоолгосон иргэдийн асуудлыг шалгах ёстой. Олон жил улсад ажилласан ч бага тэтгэвэр тогтоолгосон ахмадууд олон байгааг хэлсэн байна.

Шинэ мэдээ