Хоёр өнцөг: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль гишүүдийг хамгаална, хамгаалахгүй

access_time 2026-04-10 09:16

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль гишүүдийг хамгаална, хамгаалахгүй гэсэн маргаан үүссэн байна.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүд цагтаа ирээд, ажлаа хийгээд, хууль зөрчихгүй бол хариуцлагад унахгүй гэв. Харин ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр энэ хуулиас айх хэрэггүй. Энэ хууль гишүүдийг хамгаална гэдгийг хэлсэн. Хариуд нь УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тэргүүтэй гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж УИХ-ын гишүүн Б.Жаргалмааг ҮАБЗ-ийн дарга яагаад хууль тайлбарлаж байгааг асуухад хэлэлцэж буй асуудлаас өөр, гишүүнийг дүн гуйж төгссөн гэсэн доромжилсон мэдээллийг ҮАБЗ-ийн дарга А.Бямбажаргал чуулганы индэр дээрээс хийсэн. УИХ-ын гишүүдэд ёс зүй мөрдөхийг зөвлөж буй хүн өөрөө ёс зүйгүй байна.Хариуцлага тооц гэж шаардснаар А.Бямбажаргал дарга уучлалт гуйхад бэлэн гэдгээ хэлсэн юм. Төрийн ордонд гишүүд зодолдсон, маргалдсан үйлдэл хэрээс хэтэрсэнтэй зэрэгцэн энэ өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй У.Отгонбаяр гишүүн зодолдсон нь энэ хуулийг батлах хэрэгтэйг сануулсан. Гэхдээ дарангуйлал, буруу үлгэр дууриалал энэ хуультай хамт ирнэ гэдгийг А.Бямбажаргал даргын хийсэн үйлдэл харууллаа гэдгийг гишүүд онцолжээ.

Шинэ мэдээ