Улстөрчдийн худал үг, хоосон уучлал
Улстөрчид нэг бол төрөөс, төсвийн мөнгөнөөс хулгай хийнэ. Үгүй бол худал хэлдэг болсоор удаж байна. Албан тушаал, эрх мэдэл олж авахад нь саад болсон улстөрчдөө зорилготойгоор гүтгэж эхэлсэн. Соёлын сайд байсан Ч.Номинг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт 16,6 их наядыг завшсан гэж гүтгээд уучлал гуйсан.Гэтэл араас нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн гурван хүүхэд гадаадад 1,5 тэрбумын төлбөртэй сургуульд сурдаг гэж худал ярив. Гэтэл хүүхдүүд Монголд аав ээжтэйгээ сурдаг болж таарч Боловсролын зээлийн сангаас мөнгө идсэн сайдын үг худал болох нь гурав алхалгүй баригдав. Өөрийн хүүхэд шиг үрсийг худал гүтгэлгэнд хавчуулахдаа санаа зовдоггүй сайдтай болсон бололтой. Ерөнхий сайд нь өргөж залаад байхаар хулгайчид хойморт заларч байгаа нь тэр. Бүр О.Батнайрамдал гишүүний сайн таньдаг хүн нь хэрэгт холбогдсон тул шалгана гэж тэнэгтэв. Монголд таньдаг хүн нь хэрэгт орсон бол Монголын иргэдийг шалгадаг 32 оныг буцааж авчрах гээгүй байлтай. Хулгайчид хойморт заларсан байсан бол одоо худалчид хойморт гарч байна. Эмч нар нь 3,5 сая төгрөгийн цалинтай болно гээд жагсахаар ЭМ-ийн сайд Ч.Чинбүрэн нь эмч нарын дундаж цалин 3,8 сая гэж худал ярив. Цалингаа багасгах гэж жагсдаг эмч нар дэлхийд байхгүй дээ гэхээр намынх нь гишүүд гарч ирээд андуурсан байна гэх юм.Андуурлаа андуурлаа гэхэд ард түмнээ хуурч болохгүй. Идсэн уусан улстөрчдийг өмөөрөх гэсэнгүй. Шалгах нэгнээ шалгана л биз.Гэхдээ энгийн иргэдийг битгий чир. Төрд худал ярьдаг, хулгай хийдэг хувалзууд шигдээд байгаа болохоор л иргэд бухимдаад байгаа юм.
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Германы Канцлерыг айлчлалтай зэрэгцэн Киевийн хойд гүүрийг нисгэгчгүй онгоц мөргөжээ.
2026-10-16
-
Шилний цааснаас чихэр долоолгосон ногдол ашиг
2026-10-16
-
ҮСХ:Бага орлоготой иргэдэд инфляци 30%-тай нөлөөлж байна.
2026-10-16
-
Анхны байраа худалдахад үл хөдлөх хөрөнгийн татварын 2%-иас чөлөөлөгдөнө.
2026-10-16
-
Орон сууцны байрны дулааныг мкв-аар бус дулааны тоолуураар хэмжинэ.Үнийг зөрүүг төр хариуцана.
2026-10-16
-
Шинжээчид ОХУ дизель түлшний амлалтаа биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна
2026-10-16
-
Онгоц барьцаалах оролдлогыг таслан зогсоож, нисгэгчийн амийг аварчээ
2026-10-16
-
Хуримын ёслолын санхүүжилтэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалжээ
2026-10-16
-
Дэн Пикеринг: 800,000 баррель түлшний нийлүүлэлтийг хассан
2026-10-15
-
Г.Тэмүүлэн: Нөмрөгийн дархан цаазат газарт гал алдсан хүмүүст хариуцлага тооцно.
2026-10-15
-
Баялагийн сангийн хуулийг өөрчлөх хуулийн төслийг нэг ч гишүүн боловсруулаагүй байна.
2026-10-15
-
Шадар сайд Н.Номтойбаяр: Нөмрөгийн дархан цаазат газарт шилэн кабель тавих шаардлагагүй
2026-10-15
-
Дипломат эрх бүхий албан тушаалтнууд эрх ямбаа ашиглаж хууль бус бараа хилээр нэвтрүүлэх тохиолдол бий
2026-10-15
-
Ли Жэ Мён: Солонгос улс хиймэл оюунаар тэргүүлэх ухааныг тэргүүлэх ёстой.
2026-10-15
-
Энэтхэг хамгийн сүүлийн үеийн томоохон нисэх онгоцны буудалтай болно
2026-10-15
-
АНУ Йемений мөргөлдөөнөөс хол байхыг эрмэлзэж байна.
2026-10-15
-
Дэлхийн өндөр хөгжилтэй хотыг утаа манан бүрхэв
2026-10-14
-
Зеленский “хүчтэй түншүүдийн сул шийдвэр”
2026-10-14
-
BIG DATA ашиглаж хотын дэд бүтцийн ачааллыг тооцож төлөвлөнө
2026-10-14
-
“Формула-1” уралдааны төлөвлөгөөнд өөрчлөлт орохгүй
2026-10-14
-
Гурван даланг усгүйжүүлж, зургаан уурхайн босоо амыг нээн нэгжлэг хийжээ
2026-10-14
-
Баавгай орж ирсэн гэх худал дуудлага өгвөл 300 мянгаас 3 сая хүртэл төгрөгөөр торгоно
2026-10-14
-
Зооноз өвчин судлалын үндэсний төвийг татан буулгахаар болжээ
2026-10-14
-
Хоёр өнцөг: Багш нарыг өгнө, өгөхгүй
2026-10-14
-
Хүний нөөцийн хөгжлийн “HR day өдөрлөг” 10 дугаар сарын 15-нд болно.
2026-10-13
-
Зээлийн хүүг бууруулах шийдвэр гараагүй байна.
2026-10-13
-
Амралтын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төв тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллана
2026-10-13
-
Нийслэлийн хэмжээнд шатахуун олгож буй байршлуудыг танилцуулж байна.
2026-10-13
-
Торнадо үүсэх, үер буух магадлалтайг анхааруулжээ.
2026-10-13
-
Киевийн агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн хомсдлыг ашигласан дайралт эрчимжлээ
2026-10-13




