Гуравдугаар цахилгаан станцын генераторыг засварлахад 15 тэрбум төгрөг шаардагдана.

access_time 2025-06-20 11:36

Гуравдугаар цахилгаан станцад гал гарч нэг генератор эвдэрсэн. Барилгыг засахад 7 тэрбум, дахин шинээр генераторыг суурилуулж ашиглалтад оруулахад 8 тэрбум нийт 15 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ жил Бөөрөлжүүт, Завханы усан цахилгаан станцыг түшиглэн төвийн дулаан хангамжийн дутагдлыг нөхнө. Ирэх жилд засварыг бүрэн хийх боломжтой гэдгийг салбарынхан мэдээлсэн байна.

Шинэ мэдээ