Хоёр өнцөг: Засгийн газрыг огцруулах нь зөв, буруу
Засгийн газрыг огцруулах нь зөв, буруу гэсэн маргаан цахимд өрнөөд удаж байна. Огцруулах эсэхийг иргэд дангаар шийдэхгүй болохоор хараад хүлээхээс өөр аргагүй. УИХ-ын гишүүд гэсэн дархан эрхтэй, бүрэн эрхт төлөөлөгчид бий. Тэдний дарсан кнопны чиглэлээс унах, урагшлах эсэх нь шийдэгдэнэ. Засгийн газрыг огцруулах сургаар санал гаргасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гишүүнийг тролл багууд өргөст үгээр өчиггүй ташуурдсан. Өнөөх нь харин гишүүд нь дэмждэггүй юм бол иргэд нь дэмжинэ гэж суух. М.Нарантуяа гишүүн цээжээрээ хамгаалсан ч хол явсангүй. Үлдсэн гишүүдийн үнэн нүүр төрх энэ асуудлыг хэлэлцэх үеэр ил тод болно. Намыхан эрх баригч намаасаа дэмжлэггүй болно гээд таг дуугүй. Ардчилсан намын дарга нь огцруулна гэж санал өгсөн гишүүдээ намаасаа хөөнө гээд сүйд. Намынх нь лидерүүд сөрсөн базаа хийж даргаа огцруулна гэж сандаргав. Харин улс төр судлаачид улс төрийн ерөнхий дүр зургийг тодруулах гэж байхад дагаж намирч далдагнаж гүйсэд боль гэж шоглож нэг, тоглож нэгийг хэлээд байна Улс төрийн намуудын хувьд Засгийн газар үлдвэл дагаж намирах гээд, үлдэхгүй бол эртхэн хаяагаа манах гээд завгүй. Харин эдийн засагчид эдийн засгийг солонгоруулна гэж гарч ирсэн Засгийн газар ард иргэд, аж ахуйн нэгжийг татвараар дарамталж, өсөж өндийх нь битгий хэл үүд хаалга барихад хүргэж байна. Явуулж байгаа бодлого нь яавч зөв биш. Авлига хээл хахууль нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Авлигыг илрүүлж байгаа нь сайн ч тооцох хариуцлага гэж алга. Уул уурхайгаас улам л хараат болж байна. Хэлэхээс илүү хийх хэрэгтэй байна. Үнийн өсөлтийн өмнө ард сөхөрч байна. Асар хүнд ачааг үүрч дийлэхгүй болохоор хүссэн ч эс хүссэн ч нэг л өдөр энэ асуудал сөхөгдөнө гэдгийг онцолсон. Цахим дайны эцэст нэг бол Засгийн газрын хувь заяа дэнжигнэнэ, нөгөө бол сул гишүүдийн тоо нэмэгдэх эсэх дайн намууд дунд өрнөнө. Тавьсан сум хаана хүрч хэнийг онохыг харах л үлдлээ. Шинэ засгийн газар бүрдлээ гэхэд нэг бол эдийн сайжруулна, үгүй бол улам л дордуулна. Таавар таадаг тоглоом улстөрд өрнөж байна.Томчуудын тоглоом тоотой байхгүй бол ард иргэдийн амьдрал ард нь чирэгдэж дуусах нь.
Шинэ мэдээ
-
Д.Трамп: Украины дайн зогсохгүй буруутан нь В.Путин биш. В.Зеленский гэжээ
2026-01-16
-
Аудитын шалгалтаар 60 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ.
2026-01-16
-
Камбожийн 18 цэргийг суллав
2026-01-16
-
ХААХҮЯ, Дарханаас Улаанбаатар руу нүүнэ
2026-01-16
-
Өвлийн олимпод ОХУ-ын тамирчдыг оролцуулна
2026-01-16
-
Эдийн засгийн хориг, хязгаарлалт дэлхийн ертөнцөд эрсдэл дагуулж байна.
2026-01-16
-
Бяцхан хоккейчидын тэмцээнд 150 тамирчин оролцлоо
2026-01-16
-
Б.Жавхлан: Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10% болгох боломжтой
2026-01-15
-
Үнийн өсөлтийг хязгаарлахыг үүрэг болгожээ
2026-01-15
-
Гренландын Ерөнхий сайд зөвхөн Дани улстай нэгдэх боломжтой гэжээ.
2026-01-15
-
Руанда дайн хийхгүй
2026-01-15
-
Жуулчдыг тээвэрлэж явсан галт тэрэг осолджээ
2026-01-15
-
Пхеньяны баллистик пуужин туршжээ.
2026-01-15
-
Хүлэмжийн хийн бохирдол уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөтэй
2026-01-15
-
Английн Фүлхэм багтай давхар гэрээ хийж мөнгө шилжүүлээгүй
2026-01-15
-
Тэтгэврийн 19-36 хүртэл сарын хугацаатай зээл авахад бүрдүүлэх материал
2026-01-14
-
Багануур, Налайх, Багахангай дүүрэгт газар олгож байна.
2026-01-14
-
Парламентад бие засах газар нэмэхийн төлөөх тэмцэл
2026-01-14
-
Архигүй үдэшлэгт залуус мөнгө төлж орж бүжиглэдэг болжээ.
2026-01-14
-
Хятадын робот спорт
2026-01-14
-
Террорист бүлэглэл”-ийн нэг хэсэг байсан гэх нотолгоо олдсонгүй гэжээ
2026-01-14
-
Замын-Үүд боомт дахь 24 байцаагчийн албан эрхийг түтгэлзүүлжээ.
2026-01-14
-
Английн Фүлхэм багтай хийсэн гэрээний хэрэгжилтийг нэхжээ
2026-01-14
-
Марко Рубио: АНУ Гренландыг худалдаж авах бодолтой байна.
2026-01-13
-
Хятад давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тавихаа зарлалаа
2026-01-13
-
Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр Ерөнхийлөгчид хандана.
2026-01-13
-
Компаниа алдагдалтай ажиллуулсан захирлуудад урамшуулал олгожээ
2026-01-13
-
70 сая малыг эмчлэх 1000 малын эмч байгааг сануулжээ
2026-01-13
-
Эмээлт захыг нүүлгэх хүсэлт гаргажээ
2026-01-13
-
Төрийн айлчлал, баллистик пуужин
2026-01-13




