Дээрэлхэлтийг дахин дахин ярихаас илүү хамт олны харилцаа хандлагыг эерэг болгоё.
Дээрэлхэлтийг зогсоох аян өрнөж байна. Энэ бол сайн хэрэг. Хүүхдүүд ч нэгдэж олон ажлууд санаачлан зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд багш нь хүүхдүүдээ зодож, сурагчид нь нэгнээ дээрэлхэж гэнэ. Төрийн байгууллагын дарга нар нь зодолдоод нэгнийхээ амь насыг хохироож, олны танил эрхмүүд хар тамхи хэрэглэж, хэрэг төвөгт холбогдсон гээд нийгмээрээ хэлэлцээд дуусдаггүй маргаан өрнөсөөр байна. Гэхдээ дээрэлхэлтийг дахин дахин ярих бус албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн доторх уур амьсгал харилцаа хандлагыг зөв болгох нөлөөллийн ажлууд л зохион байгуулах хэрэгтэй байна. Албан тушаалаараа далайлгасан, авлига нэхсэн, албан хаагчдаа хүн гэж боддоггүй даргатай газрын ажилчид ууртай уцаартай, ажлаа ёс төдий хийдэг нь гэм биш зан.Үүнийгээ ажлын ачаалал их байгаагаас болсон гэдэг. Үнэндээ бол огтхон ч тийм бус. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, харилцаа хандлага сайтай байгууллагын хамт олон нийтэч, нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг нь байхгүй бол нөгөөх нь нөхөөд ажлыг нь хийчих сэтгэлтэй байдаг. Баячуудын хүүхдүүдэд багш нь сөхөрсөн ангийн хамт олны уур амьсгал хөндий, хүүхдүүд нь хэдэн хэсэг салсан, хэрхэн нэгнийгээ шоглохоо үг үйлдлээрээ харуулдаг болчихсон байдаг. Мэдээж мөнгө бүхнээс үнэтэй гэсэн ахархан бодолтой томчууд биднээс л болсон хэрэг. Албан байгууллагын тухайд дарга нь намынх бол улстөрийн хэрүүлийг ажил дээрээ чирч ирээд ажилчдаа хэдэн хэсэг тараачихдаг. Сонгуулийн үеэр л намууд улстөржөөд бусад үед улстөрчид нь улстөрөө хийгээд иргэд нь ажиллаж амьдрах ёстой гэдгээ мартддаг. Чи аль намынх вэ, хэний хүн бэ гэсэн хөгийн сэтгэхүй монголчуудыг талцуулж байна. Иргэд нь сонгуулиар саналаа худалдахгүй дүнгээ тавиад, шог санагдаад байвал соёлтойгоор цахимаар байр сууриа илэрхийлэх боломж бий. Нийгмийн орчин, нийтийн сэтгэлзүйг өөрчилье гэвэл айл, албан байгууллага бүрт зөв харилцаа хандлагыг төлөвшүүлэх л хамгийн чухал.
Шинэ мэдээ
-
Ким Чен Ун: Баллистик пуужингаа хамгийн хүчирхэг цөмийн зэвсэг гэж танилцуулсан байна
2025-10-14
-
АНУ, ОХУ-ын дээгүүр нисэхийг хориглохыг хүсчээ.
2025-10-14
-
Диснейгээр үйлчлүүлэгчид эрс нэмэгдсэн ч үнэ нь өндөр байна гэсэн шүүмжлэлд өртжээ
2025-10-14
-
УИХ-ын байнгын хороод ч хуралдаж чадахгүй байна
2025-10-14
-
Хоёр өнцөг:Багш нар ажил хаясан хариуцлагыг ҮЭ хүлээнэ, хүлээхгүй
2025-10-14
-
Нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
2025-10-14
-
Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил нэмэгджээ.
2025-10-14
-
Алба хаагчид 3798 хүний амь насыг авран хамгаалжээ
2025-10-14
-
Орос Хятадын цөмийн бүтээн байгуулалтад тусална
2025-10-13
-
Индонезид сургууль нурсны улмаас 54 хүн амиа алдсан байна
2025-10-13
-
Трамп Ойрхи Дорнод руу явна
2025-10-13
-
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
2025-10-13
-
Аж ахуйн нэгжүүд хүнд металл ялгаруулдаг тос шатаавал үйл ажиллагааг нь зогсооно
2025-10-13
-
Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэсэн зарын залилан
2025-10-13
-
Гарал үүсэл тодорхойгүй, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг устгажээ.
2025-10-13
-
Хуурамч хаягийн бүртгэл ашиглахгүй байхыг анхаарууллаа
2025-10-13
-
Оросын Украины хэд арми хэд, хэдэн бүс нутагт цохилт өгчээ.
2025-10-10
-
Хамасын барьцаанд байсан хүмүүс суллагдана
2025-10-10
-
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
2025-10-10
-
Багш нар энэ сарын 15-наас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгджээ.
2025-10-10
-
Ж.Баярмаа: Уул уурхайн төслүүдийн хувийг 10-аар нэмэхэд цалин, тэтгэвэр нэмэх боломжтой
2025-10-10
-
Нэг шөнийн дотор 300-400 өрхөөс угаарын хийх өндөр гарч байгаа мэдээлэл ирдэг
2025-10-10
-
Өндөр градуст тэсвэртэй хувцас, техник хэрэгслийг гардуулан өглөө.
2025-10-10
-
Хойд Солонгост цэргийн томоохон фарад болно
2025-10-09
-
Эквадорт Ерөнхийлөгчийн машинд жагсагчид халджээ
2025-10-09
-
Оффтейк гэрээнүүдийг олон нийтэд ил болгоно.
2025-10-09
-
Багш нарын цалинг нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг болгоно гэжээ.
2025-10-09
-
Англи хэлний дэлхийн аваргын олимпиадад Б.Дөлгөөнхэрлэн алтан медаль хүртлээ
2025-10-09
-
Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл ЗГ-т орж ажиллана
2025-10-09
-
Баасан гарагт ЗГ-ыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
2025-10-09