Аялал жуулчлалын салбарт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

access_time 2026-04-13 11:13

Аялал жуулчлалын салбарт 2025 оноос хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Тус зээл нь зургаан жил хүртэлх хугацаатай. Арилжааны банкны 18 хувийн хүүгийн 12 хувийг төрөөс хариуцаж, зээлдэгч үлдэгдэл 6 хувийг төлөх нөхцөлтэй юм. 2026 оны төсөвт хүүгийн дэмжлэгт зориулан 13 тэрбум төгрөг тусгасан нь зах зээлд нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж байна. Санхүүжилтийг банкууд өөрсдийн шалгуур, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зээл олгоно. Энэ нь зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх давуу талтай гэж үзэж байгаа аж. .

Шинэ мэдээ